ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг чөлөөлж, оронд нь ЦЕГ-ын Дэд дарга О.Амарсанааг томилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг чөлөөлж, оронд нь ЦЕГ-ын Дэд дарга О.Амарсанааг томилжээ

ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа

/2022.11.02/ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджавыг ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанааг томилжээ.

Оюунхүүгийн Амарсанаа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. Цагдаагийн хурандаа, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын албыг хашиж байсан юм.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг ажлаас нь чөлөөлжээ
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг ажлаас нь чөлөөлжээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.