/2022.11.01/ Автотээврийн товчоодыг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд бүрэн цахимжуулах бэлтгэл ажил дуусчээ.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийт 34 товчооноос 21-ийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа аж. Харин хот орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Хоолт, Түргэний төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаа бүрэн цахимжжээ.
Тиймээс өнөөдрөөс тээврийн хэрэгсэл хаалганд ирээд, төлбөрийн харилцаа үүсгэхгүй буюу бэлэн мөнгө, карт уншуулахгүй юм. Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг 3 секунд болгож байгаа ажээ. Түүнчлэн торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашин товчоодоор нэвтрэх боломжгүй болж байгаа юм байна.