/2022.11.01/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хийсэн дайралт нь бямба гарагт Оросын флот руу хийсэн халдлагын хариу үйлдэл гэж мэдэгдлээ.
Сэтгүүлч Путинаас өчигдрийн хийсэн цохилт нь бямба гарагт Крымд болсон нисгэгчгүй онгоцны халдлагын хариу мөн үү гэж асуухад Путин:
"Тиймээ хариу мөн. Гэхдээ энэ нь бидний хийж чадах бүх зүйл биш юм." гэв.
Оросууд Киев болон Украины бусад хотуудын дэд бүтцийн байгууламж руу пуужингийн цохилт өгч, нийслэлийн зарим хэсгийг цахилгаан, усгүй болгов.
Украинтай энхийн хэлэлцээ хийх боломжийн талаар Путинаас асуухад “Хэлэлцээнд санал тавьж эхлэхийн тулд эхлээд яриа хэлэлцээ хийх хэрэгтэй. Мөн үндэсний зорилгодоо хүрэхийн тулд хэлэлцээрийн байр сууриа урьдчилж хэлэх нь тийм ч тохиромжтой биш юм."
"Гэхдээ тохиролцоонд хүрэхийн тулд хэлэлцээрийн ширээний ард суугаад хэлэлцээр хийх хэрэгтэй" гэж тэр нэмж хэлэв.
Энэ оны эхээр Истанбулд Хар тэнгисийн үр тарианы экспортын гэрээнд гарын үсэг зурж байхдаа байгуулсан гэрээгээ "хогийн саванд хийсэн" хэмээн Путин Украиныг буруутгав.
Эх сурвалж: CNN