/2020.10.41/ Гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан хэргийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.
Тэрээр:
-"Болдтөмөр Ерөө гол" компанийн хувьцаа эзэмшдэг байсан БНХАУ-ын иргэн Ли Шаомин-д холбогдох хэрэг байна. Тухайн хятад иргэний хөрөнгийг нярав Оюунсүрэн гэж эмэгтэй нь 317 сая долларын зээл авахад хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийн мөнгийг завшсан байна.
Улмаар анхан шатны шүүхээс Оюунсүрэнг 40 сая төгрөгөөр торгож, зорчих эрхийг нь 7 сараар хязгаарлаж шийдвэрлэсэн. 2022 онд энэ хэрэг шийдэгдэж дууссан байна. Нярав нь өөрийн гарын үсэг зурах эрхээрээ 612 сая төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон гэв.