/2022.10.28/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Гадаадын хөрөнгө оруулагчид"-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрээр:
-Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны удирдах албан тушаалтнууд, ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан "М"-ийн хамаарал бүхий этгээд СБД, БЗД-ийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Улмаар "М" нь "С" гэх ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Ливан Улсын иргэн "М"-ийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, үүний улмаас "С" гэх ХХК-д их хэмжээний хохирол учирсан.
Энэ хэрэг одоо шүүх дээр явж байна. Тус хэрэг олон нийтийн сүлжээгээр нэлээд шуугиан тарьсан. Хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Ливан улсын иргэн нь Монгол Улсын мөрдөн шалгах албанд мэдүүлэг өгье гэж хохирогчоор татагдсан байдаг гэлээ.