Х.Нямбаатар: “Суруга“ корпорацийн захирлыг хар тамхины хэрэгт гүтгэсэн иргэд одоо хувиараа бизнес эрхэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: “Суруга“ корпорацийн захирлыг хар тамхины хэрэгт гүтгэсэн иргэд одоо хувиараа бизнес эрхэлж байна

/2022.10.28/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Гадаадын хөрөнгө оруулагчид"-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрээр:

-Бид авлигын индексийг бууруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөн хэргүүдийн талаар мэдээллийг ирүүлээч гэсэн хүсэлтийг холбогдох байгууллагуудад тавьсан. Ингээд Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас 5, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас 50 гаруй хэргийн талаарх мэдээлэл ирсэн. Эдгээр мэдээллийг олон нийтэд хүргэх гэж нэлээд асуудал боллоо. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шалгаж байгаа хэргийн мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэй ил болгох ёстой байдаг. Тиймээс хүний нэр, байгууллагын нэрийг бүтэн хэлэхгүйгээр явцын мэдээллийг өгөх юм.

Шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээллийг танилцуулья.

Монгол Улсын иргэн н.Гочоосүрэнд холбогдох хэрэг байна. Тухайн иргэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч ХУД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Palace зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байсан Япон улсын иргэн "Суруга" корпорацийн гүйцэтгэх захирал асан Цүнэяки Хара гэх иргэний орны матрасс дор мансууруулах бодисыг байрлуулж бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн. н.Гочоосүрэн н.Тэргэл гэсэн хүмүүс холбогдсон 2012 онд үйлдэгдсэн хэрэг байна. Тухайн иргэдийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Энэ бол илэрхий үйлдэгдсэн хэрэг байгаа. Нэмж мэдээлэл өгөхөд Япон Улсын иргэнийг гүтгэсний дараа эдгээр хүмүүс хувиараа бизнес эрхэлдэг болсон байна. Миний сонссоноор гүтгүүлсэн Япон иргэн нас барсан гэсэн. Одоогоор түүний хүүхдийг хохирогчоор татахаар ажиллаж байна гэв.

Монголын старт-ап компаниудыг БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай холбох санал тавилаа
Монголын старт-ап компаниудыг БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай холбох санал тавилаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.