/2022.10.28/: Италийн Милан хотын захад пүрэв гарагт халдлага үйлдсэний улмаас нэг хүн амиа алдаж, Испанийн хөлбөмбөгчин Пабло Мари зэрэг дөрвөн хүн "хүнд шархадсан" гэж Италийн үндэсний цагдаагийн газраас мэдээллээ.
Халдлага үйлдэгч нь сэтгэцийн хувьд тогтворгүй нэгэн байсан бөгөөд түүнийг баривчилсан гэж цагдаа нар мэдэгдэв.
Одоогоор Арсеналын төвийн хамгаалагч Мари довтолгоонд ноцтой гэмтэл аваагүй гэж өчигдөр Арсеналаас хийсэн мэдэгдэлд дурджээ.
"Бид Пабло болон энэ аймшигт үйл явдлын бусад хохирогчдод санаа зовж байна" гэж тус мэдэгдэлд дурджээ
Эх сурвалж: CNN