Өнөөдөр багавтар үүлтэй, 7-9 хэмийн дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр багавтар үүлтэй, 7-9 хэмийн дулаан байна

2022 оны 10-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна.

Нийслэлд маргааш 9 хэмийн дулаан байна
Нийслэлд маргааш 9 хэмийн дулаан байна
 
🔴ШУУД: ЕТГ- аас мэдээлэл хийж байна
🔴ШУУД: ЕТГ- аас мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.