Боловсролын ерөнхий газраас Сүнсний баяртай холбоотой зөвлөмж гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын ерөнхий газраас Сүнсний баяртай холбоотой зөвлөмж гаргажээ

Halloween Images | Free Vectors, Stock Photos & PSD

/2022.10.27/: Сүнсний баяр /Halloween/ энэ сарын 31-ний өдөр болох гэж байгаа.

Тэгвэл энэхүү баяртай холбоотойгоор Боловсролын ерөнхий газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Тус зөвлөмжид:

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4, 5 дугаар зүйлд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” болон “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр”-ийн нэр, тэмдэглэх сар, өдрийг хуульчилсан.

Тиймээс бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын дунд нийтээр тэмдэглэхээс бусад баяр ёслолыг боловсролын байгууллага дээр тэмдэглэхгүй байх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/289 дүгээр тушаал гарсан. Энэхүү тушаалд өөрчлөлт орж, цуцлагдаагүй хэвээр мөрдөгдөж байна.

Ирландчуудаас үүсэлтэй гэх “Halloween” буюу сүнсний баяр жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр болдог бөгөөд манай улсын хувьд уг баяр Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй байна.

Хүүхдийн төлөвшил хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр, арга хэмжээнд хүүхдээ оролцуулахгүй байх, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарч, тогтмол хяналт тавьж байхыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна гэжээ.

No photo description available.

Эх сурвалж: БЕГ

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны жилийн уулзалтыг даргаллаа
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны жилийн уулзалтыг даргаллаа
 
Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвших 25 хүний нэрс
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.