“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын форум: Хөдөлгөөнөө эрчимжүүлэх нь” форум маргааш болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын форум: Хөдөлгөөнөө эрчимжүүлэх нь” форум маргааш болно

/2022.10.26/ “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын форум: Хөдөлгөөнөө эрчимжүүлэх нь сэдэвт форум энэ сарын 27-ны өдөр буюу маргааш зохион байгуулагдах гэж байна.

Форумыг Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын сүлжээнээс санаачлан хийж байгаа бөгөөд нийт 120 хүнийг урьж оролцуулах юм. Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ нь Монгол улс дах эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөөх өргөн хүрээний хөдөлгөөний нэг хэсэг юм.

Энэ форум нь хамтын дүн шинжилгээний цуврал арга хэмжээ бөгөөд эхний форум 2021 онд “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Мөнгө ба төлөөлөл” сэдвээр зохион байгуулагдаж байжээ. Улмаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд томоохон саад тотгор болдог улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг жендэрийн өнцгөөс авч үзэн хэлэлцэж бодлогын байр сууриа нэгтгэж холбогдох талуудад хүргүүлж байв.

Форумаар дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тодруубал,

  • Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн хөдөлгөөн, хамтын манлайлал, эв санааны нэгдлийн түүх, сургамж
  • Эмэгтэй манлайлагчдын улс, орон нутгийн амьдрал, хөгжилд оруулж буй хувь нэмэр, амжилт, өрнүүлж буй санаачилгууд
  • Сонгууль хүртэл хөдөлгөөнөө эрчимжүүлэх, сүлжээ, дугуйлан, нам дундын хамтын ажиллагааг хангах, хамтын хүчин чармайлтыг нэгтгэх стратеги гэсэн сэдвийн хүрээнд ярилцах юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.