Жюү-Жицугийн ДАШТ-д 134 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жюү-Жицугийн ДАШТ-д 134 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно

May be an image of 1 person and standing

/2022.10.26/: Жюү-жицу бөхийн ДАШТ болон Аbu Dhabi World Tour гэсэн хоёр том тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо зохиогдох гэж байна.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдад хувцас хэрэглэл гардуулан өгөх ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо.

Бүсний ангилалгүй, бүх насны ангиллаар зохиогдох эдгээр тэмцээнд Монголоос тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн 134 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг оролцохоор болжээ.

Энэ талаар Монголын жюү-жицугийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ “Монголын жюү-жицугийн холбоо 15 жилийн ой дээрээ ДАШТ-д нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид нийлсэн 100 гаруй тамирчин оролцоно. Бидний оролцох хоёр тэмцээн аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 17-ны хооронд зохиогдоно.

Бид өмнө нь 2018 онд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ДАШТ-д орж байсан. Энэ удаа Ковидын дараа илүү том багтай оролцохоор болоод байна.

Холбооны зүгээс баг тамирчдаа жигд хувцас хэрэглэлээр хангах тал дээр онцгой анхаардаг. Энэ санаачилгыг эцэг эхчүүд, байгууллага, клубүүд маш сайн дэмжин ажиллаж байгаад талархаж байна” хэмээн ярилаа.

Эх сурвалж: МҮОХ

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо
Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо
 
ВИДЕО: “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлт боллоо
ВИДЕО: “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.