“Байгальд ээлтэй малчин” хэлэлцүүлэг болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Байгальд ээлтэй малчин” хэлэлцүүлэг болж байна

May be an image of 3 people and people standing

/2022.10.26/: “Даян Дэлхийн Байгаль Орчны Сан”-ийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл 2019 онд эхэлж, гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Уг төслөөр дамжуулан Саян, Хангайн уулс болон өмнийн говийн бүс нутагт бэлчээр, ойн доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой амьжиргааг дэмжих замаар экосистемийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Архангай гэсэн дөрвөн аймгийн 13 суманд хэрэгжүүлж байна.

Ногоон хөгжил, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр тухайн аймаг, сумандаа уг төслийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр тодорхой үр дүн гаргасан малчдыг урамшуулан, дэмжих зорилгоор төслийн хүрээнд олон талт үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлжээ.

Дээрх төслийн хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Байгальд ээлтэй малчин, туршлага судлах хэлэлцүүлэг”-т 13 аймгийн 80 гаруй малчин, төсөл хэрэгжиж байгаа аймаг, сумдын удирдлагын төлөөлөл оролцож байна.

May be an image of 1 person and standing

Тус арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нээж, төсөлд оролцогчид болон төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч нийт хамт олонд амжилт хүсээд, эх орныхоо байгаль хамгаалалд оруулж буй хувь нэмэр, санаачилгуудад талархал илэрхийлэн цаашид байгалийн нөөцөө зүй зохистой ашиглан, бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуй эрхэлж, бэлчээр, ой, нэн ховор амьтан, ургамлаа хамгаалан экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд малчдын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, хамтран ажиллахад болно гэдгээ илэрхийллээ.

May be an image of 3 people and people standing

Мөн дээрх хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй олон талт ажлууд нь байгаль орчныг нөхөн сэргэх бодлого хөтөлбөрүүдтэй уялдаж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон юм.

“Байгаль ээлтэй малчин” хэлэлцүүлэг 2022 оны аравдугаар сарын 26-28-ний өдрүүдэд болно.

Эх сурвалж: БОАЖЯ

Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний төлбөрийн 85 хувийг ЭМД-аар төлнө
Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний төлбөрийн 85 хувийг ЭМД-аар төлнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.