Нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний блок 2024 онд ашиглалтад орно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний блок 2024 онд ашиглалтад орно

May be an image of outdoors

/2022.10.25/: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээндээ хэрэгжүүлж буй Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн явцтай танилцлаа.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд 10 сая тоннын хүчин чадал бүхий эхний блокийг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна.

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгой ордын 0, 5, 8, 9-дүгээр давхаргуудыг олборлох боломж бүрдэх бөгөөд жилд дунджаар 290.4 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт оруулах аж.

Эх сурвалж: ЭТТ

Автобензины импорт 1.8 дахин өсжээ
Автобензины импорт 1.8 дахин өсжээ
 
ШИЙДВЭР: 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
ШИЙДВЭР: 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.