Ч.Эрдэнэдалай “9911Coin” төслөө хэрэгжүүлснээс хойш хэд хэдэн газрын хувьцаа эзэмшигч болжээ. Засгийн газрын нээлттэй мэдээллийн сайт болох http://opendata.burtgel.gov.mn/ сайтын мэдээллээс харахад:
- 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр 5707277 регистрийн дугаартай “Дэлгэрэн үржих капитал ББСБ ” ХХК банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчээр,
- 2022 оны дөрөвдүгээр сарын 11 -ний өдөр, Төв аймгийн Заамар суманд алтны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй 5288924 регистрийн дугаартай “Гарнет кристал майнинг” ХХК -ийн хувьцаа эзэмшигчээр,
- Мөн түүний багын найз болох Б.Лувсандаваа нь 2022 оны тавдугаар сарын 04-ний өдөр мөн “Гарнет кристал майнинг” ХХК -ийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгүүлжээ.
Тэрээр өнгөрөгч онд койноо 0.91 мөнгөөр анхдагч зах зээлд нийлүүлж 28.5 төгрөгт хүргэх амлалтыг өгсөн ч одоогийн байдлаар тус койн нь 87 хувь унаж, зах зээлд эрэлтгүй болсон байна.
Ч.Эрдэнэдалай нь “9911 Coin”-ны хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудаа биелүүлээгүй, энэ талаар ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байна.
"Төлбөртэй мэдээ"