Зөвшөөрөлгүй олон жил амьдарсан иргэдийн асуудлаар ажлын хэсэг ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй олон жил амьдарсан иргэдийн асуудлаар ажлын хэсэг ажиллаж байна

May be an image of 6 people, people standing and outdoors

/2022.10.20/: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд газар ашиглах зөвшөөрөлгүй он удаан жил оршин сууж буй иргэдийн газрын асуудлаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг БОАЖЯ дээр ажиллаж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар Богдхан уудлын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд газар ашиглах зөвшөөрөлгүй он удаан жил оршин сууж буй иргэдийн газрын асуудлаар санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны аравдугаар сарын 10 өдөр байгуулагдсан.

May be an image of 9 people, people sitting, people standing and indoor

Тус ажлын хэсэг Баянзүрх дүүргийн холбогдох удирдлагууд, холбогдох газар, хэлтэс, хороо, иргэдийн төлөөлөлийг хамруулсан ба ажлын хэсгийн хуралдаан өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 18 өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яаман дээр болов.

Хуралдаанаас тухай бүсд он удаан жил амьдарч буй иргэдийн тоон мэдээллийн зөрүүг арилгах, нэгдсэн тоо бүртгэлийг гаргах, газар ашиглалтын мэдээллийн санд буй зөрүүтэй, давхцалтай байдлыг судлан залруулах чиглэлээр газар дээр нь очиж ажиллаж дараагийн хуралдаанд танилцуулахаар хэлэлцэв.

May be an image of 2 people, people sitting, people standing and outdoors

Тус газар дээр ажиллах ажилд иргэд, оршин суугчдын төлөөллийг идэвхтэй оролцуулан хамтран ажиллах чиглэлийг өглөө.

May be an image of 6 people, people sitting, people standing and outdoors

Эх сурвалж: БОАЖЯ

Ам долларын ханш 3373 төгрөг байна
Ам долларын ханш 3373 төгрөг байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.