МУИС: БШУ-ны сайд оюутнуудын тавьсан шаардлагыг хүлээн авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС: БШУ-ны сайд оюутнуудын тавьсан шаардлагыг хүлээн авлаа

/2022.10.19/: Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессын 272 гишүүн 2022 оны 10 дугаар сарын 17 өдөр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгаланд, МУИС-ийн цаг үеийн асуудлаар, шаардлага албан бичгийг хүргүүлсэн.

Л.Энх-Амгалан сайд МУИС-ийн Оюутны холбооны төлөөлөлтэй уулзаж хэлэлцэн, тавьсан гурван гол шаардлагыг нааштайгаар хүлээн авч, тулгамдаж буй асуудлуудыг нэн даруй шийдвэрлэж өгөх амлалт өгсөн байна.

Албан бичигт заагдсан хугацаат заалтыг хүндэтгэн, Л.Энх-Амгалан сайд, Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад түргэн шуурхай хариу өгнө гэдэгт бид найдаж байна хэмээн МУИС-ийн Оюутны холбооноос мэдэгдэл гаргажээ.

Хүргүүлсэн 3 гол хүсэлтийг дурдвал:

1. МУИС-тай нэгтгэсэн 4 их дээд сургуулиудын оюутнуудыг МУИС-д суралцагч шилжүүлэн суралцуулах журмын дагуу шаардлага хангасан оюутнуудыг элсүүлж МУИС-ийн нийт оюутнуудын өнөөдрийг хүртэлх хичээн суралцаж ирсэн зүтгэл, нийтлэг эрх ашгийг хамгаалах

2. 2016 онд баталсан Алсын хараа 2050, Азийн 100 шилдэг их дээд сургуулиудын нэг болгох зорилт тавьсан. Өнөөдрийн хүртэлх МУИС-д хийж хэрэгжүүлсэн ажлын явцыг нээлттэй тайлагнах

3. Сүүлийн 5 гаруй жилийн хугацаанд түр эсвэл орлон гүйцэтгэгч захирлуудыг томилсон явдал нь МУИС-д урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэхэд саад учирч байна гэж үзэж буй тул захирлын сонгон шалгаруулалтын товыг зохих журмын дагуу зарлах

Эх сурвалж: МУИС-ийн Оюутны холбоо, Оюутны Конгресс

Б.Жавхлан: Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны өрийг төлж баталгаажуулсан
Б.Жавхлан: Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны өрийг төлж баталгаажуулсан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.