Он гарсаар 235 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар 235 хүн зам тээврийн ослоор амиа алджээ

/2022.10.18/: Тээврийн цагдаагийн албанаас нөхцөл байдлын талаар мэдээлэл дамжууллаа.

Улсын хэмжээнд эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослоор 235 хүний амь нас хохирч 804 хүн гэмтсэн байна. Урьд оны мөн үетэй харьцуулахад гарсан хэрэг 55.8 хувиар өсөж, гэмтсэн хүн 54.3 хувиар, нас баралт 50.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарч байна.

Үүнтэй холбоотойгоор ТЦА-аас үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа боловч сүүлийн жилүүдэд коронавируст цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон зэргээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бага байснаас эрчимтэй сэргэснээр энэ төрлийн гэмт хэргийн үзүүлэлт эрс өсөж байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Эдгээр хэргүүд дээр тухай бүрд нь шалтгаан нөхцлийг судлаж хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд түгэн тархснаар иргэдийн анхаарлыг улам бүр тодруулан харуулж байгааг бидний хувьд сайшаалтайгаар хүлээж авч байна.

Энэ төрлийн гэмт хэрэг 2018 онд 997, 2019 онд 1077, 2020 онд 746, 2021 онд 615 бүртгэгдэж буурсан үзүүлэлттэй явж байсан.

Энэ оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралт 50,6 хувиар, гэмтсэн хүн 54,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Эдгээр үзүүлэлтийн шалтгаан нөхцлийг тоймлон авч үзвэл:

1. Жолоочийн буруутай үйл ажиллагаа

  • -Хөдөлгөөн эхлэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал хангаагүй
  • Хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас ашигласан
  • Хамгаалалтын бүс хэрэглэдээгүй
  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсо
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон

2. Явган зорчигчдын буруутай үйлдэл

  • Гарцгүй газраар зам хөндлөн гарсан
  • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан

3. Орон нутгийн замд

  • Гэрэлтүүлэггүй замын хөдөлгөөнд оролцсон
  • Хурд хэтрүүлсэн зэргээс эдгээр зам тээврийн ослууд гарч байгаа гэсэн дүгнэлт гарсан.

Хүний амь нас үрэгдсэн эдгээр хэргүүдийн дийлэнх хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж байгаа. Ийм учраас цагдаагийн байгууллагаас согтуу жолоочтой тэмцэх шат дараатай арга хэмжээ явуулж байна.

Сүүлийн үед нэмэгдэж орж байгаа зүйл бол унадаг дугуй, скүүтэр, суррон гэх мэт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсоноос хүний биед гэмтэл учрах тохиолдлууд нилээд бүртгэгдэх болсон.

Үүнтэй холбогдуулан суррон тээврийн хэрэсглийн дүрэм журамд өөрчлөлт оруулахаар бэлтгэгдэж байна гэлээ.

Иргэд сайн дураараа хорт зуршлаас татгалзах хөтөлбөрт хамрагджээ
Иргэд сайн дураараа хорт зуршлаас татгалзах хөтөлбөрт хамрагджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.