Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэндийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхлээд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэндийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхлээд байна

Тайлбар байхгүй.

/2022.10.12/: Орчны бохирдолтой холбоотойгоор дэлхийд жил бүр 13 сая орчим нас баралт тохиолддог бөгөөд энэ нь дэлхийн хэмжээнд нийт нас баралтын 25% орчим хувийг эзэлдэг ба үүнээс 7 сая орчим нь агаарын бохирдолтой холбогдолтой нас баралт байна.

Манай улсын нийт нас баралтын 80%-ийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байгаа бөгөөд ХБӨ-с шалтгаалан эрт нас барах эрсдэл 30% байна (ДЭМБ, 2020). Саяхныг хүртэл ХБӨ-г үүсгэгч гол хүчин зүйлд орчны бохирдлыг төдийлэн оруулж авч үздэггүй, ХБӨ-с урьдчилан сэргийлэх ба хянах бодлого, зохицуулалтад орчны бохирдлын асуудлыг тусгадаггүй байсан. Эдгээр хүчин зүйлс дээр үндэслэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад “Бохирдлыг Бууруулах Зэрүүл мэндамаар Эрүүл Мэнд, Хүрээлэн Буй Орчны Тогтвортой Байдлыг Сайжруулах нь” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Тэгвэл өнөөдөр төслийн оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг болж байна Уулзалтын гол зорилго төслийн хүрээнд хийгдэж буй арга хэмжээ, үнэлгээ, судалгааны ажлуудын аргачлал ба одоогийн явцыг хэлэлцүүлэн дүгнэх, мөн төслөөс одоогоор гараад буй зарим үр дүнг оролцогч талуудад танилцуулан, санал солилцох юм.

Төслийн хүрээнд орчны бохирдол нь нийгмийн эрүүл мэнд, нэн ялангуяа ХБӨ-ний зонхилолд хэрхэн нөлөөлж буйг эдийн засгийн тооцоололтойгоор гаргаж ирэх, мөн салбар хоорондын хамтын ажиллагаа болон хууль, эрхзүйн орчныг орчны бохирдлоос үүдэлтэй гарч буй ХБӨ-ний өвчлөлийг бууруулах үндсэн зорилготой.

УОК-ын шийдвэр нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болно
УОК-ын шийдвэр нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.