Үйл явдал: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үйл явдал: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

/2022.10.12/. Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00-17:00 цагт ЭМЯ, ХӨСҮТ, Томуугийн Үндэсний төвөөс томуу, коронавируст халдварын харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Томуугийн эсрэг Үндэсний 10 дугаар зөвлөгөөн”-ийг "Crocus event"-д зохион байгуулна.

09:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Төрийн ордонд хэлэлцэнэ.

14:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг Төрийн ордонд хэлэлцэнэ.

11:00 цагаас МҮОХ, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол Олимпик хауст болно. Хамтын ажиллагааны хүрээнд "Парис-2024" олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчид тус эмнэлгээр өндөр түвшний эмчилгээ, оношилгоог үнэ төлбөргүй, түргэн шуурхай хийлгэх боломж бүрдэж байна.

11:00 цагт “Экспо Монголиа-2022” олон улсын үзэсгэлэн, бага хурал “Мишээл экспо”-д эхэлнэ. Энэ удаагийн тус үзэсгэлэн “Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн таатай орчин” уриан дор Засгийн газрын дэмжлэгтэй болж байна.

11:30 цагт Үндсэн хуулийн дугуйлан төслийн талаар Иргэдийн шударга шүүх ТББ-аас “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

Өнөөдөр 10 градус дулаан байна
Өнөөдөр 10 градус дулаан байна
 
ХЭҮК, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо
ХЭҮК, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.