О.Цогтгэрэл: Улсын хөгжлийг халамж гэдэг зүйл хойш татаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Улсын хөгжлийг халамж гэдэг зүйл хойш татаж байна

/2022.10.10/: Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Монгол Улсын хөгжлийг халамж гэдэг зүйл хойш татаж байна. Сонгуульд ялж байвал хамаагүй гээд халамжийг хавтгайруулж байна. Халамж муухай гэдэг утгаараа бус зорилтот эзэндээ очиж байна уу, хавтгайрч байна уу гэдэг нь чухал. Мөн халамжаас дутуугүй эдийн засгийг гажуудуулж байгаа зүйл бол татаас. Монголын эдийн засагт татаас гэдэг аюултай нуугдмал зүйл байсаар байна. Үүний цаана маш олон зүйл байдаг.

Бидний анхаарахгүй татаас гэдэг зүйл төсөв хоорондын шилжүүлэгтэйгээ нийлээд 985 тэрбум буюу халамжаас 50 хувь илүү байна. Үүнд хөнгөлөлт, чөлөөлөлт байхгүй. Тиймээс Ерөнхий сайд, Сангийн сайдад асуулга тавьж байна.

Үүний цаана даргын бизнес нь татаастай. Ардын бизнес нь дарамттай байгаа юм биш биз дээ" хэмээлээ.

Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Одонтуяа "Сүүлийн зургаан жил эдийн засгийн маш буруу бодлого явагдаж байна. Энэ юугаар илэрч байна вэ гэвэл, иргэд ААН бизнесс хийх ямарч сонирхол, эрмэлзэлгүй болсон.Энэ нь өөрөө эдийн засагт хамгийн том хор уршгийг авчирч байгаа юм. Учир нь төр хамгийн сайн бизнесүүдийг булааж хийдэг. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг. Авлигал, хүнд суртал их болсон байна. Ажлын хүчний үзүүлэлт 2000 оноос доош орсон байна. Ажил хийх сонирхолгүй, хавтгайрсан халамжаас эдийн засгаа сүйрүүлж байна.

Иймээс төрийн энэ арчаагүй бодлогын үр дүнд оолн мянган ААН-ын үйл ажиллагаандз чирэгдэл учирч байна. Олон арван мянган иргэдийн халааснаас гарах төлбөрийн хамжээ мнэмэгдэж хохирол амсаж байна" гэлээ

В.Путин: Крымийн гүүрийг дэлбэлсэн явдал бол “терроризм“
В.Путин: Крымийн гүүрийг дэлбэлсэн явдал бол “терроризм“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.