“Чингис хаан“ музей маргааш нээлтээ хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан“ музей маргааш нээлтээ хийнэ

/2022.10.10/: “Чингис хаан музей” маргааш буюу мягмар гарагт нээлтээ хийхтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Одоогоор уг барилгад дотоодын музей, номын сан, архивын байгууллага, их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдээс 12 мянга 500 орчим биет үзмэр, эд зүйлийг шилжүүлэн, байршуулаад буй. Мөн монголын хаад, язгууртны түүхэнд улсаас хууль ёсны дагуу авч, үзмэрийн танхимдаа дэглэн тавьжээ.

“Чингис хаан” музейн барилга талбайн хэмжээгээрээ Азид тавдугаарт эрэмбэлэгдэхээр том бүтээн байгуулалт болсон аж.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Чингис хаан" хаад, язгууртны музейн нээлт Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн тэгш ойн жил тохиож байгаагаараа онцлог болж байна. Маргааш “Чингис хаан музей” нээлтийн ёслолд Төрийн ёсөн хөлт цагаан тугыг зална. Ёслолын арга хэмжээг гадна талбайд хийнэ. Музейг сүүлийн технологийн дэвшлийг ашиглаж үзүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

Тайлбар байхгүй.

Тасалбарын үнэ 30 мянган төгрөг, оюутан сурагч 15 мянга, гэр бүл 20 мянган төгрөг байх ба ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэгүй үзэх юм.

Соёлын дэд сайд М.Батбаяр "Төрийн шийдвэр гарч 2020 оны улсын төсөвт Соёлын сайдын багцад тулгуурласнаар 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр шав таьж, бүтээн байгуулалт эхэлсэн. 1.6 жилийн хугацаанд барьж байгуулж, 2021 оны есдүгээр сард улсын комисс хүлээн авсан.

Тайлбар байхгүй.

Улсын төв цэг буюу А цэгт байрлаж, 20500 метр кв талбайтай, 9 давхар музей боллоо. Музейн салбарын хөгжил 100 жилийн түүхтэй ч олон улсын стандарт ихангасан анхны музей болсон юм. Нийт талбайн 40 хувь буюу 6-9 давхарыг үзүүлэн эзэлнэ. Цаана нь сан хөмрөгийн талбай байрлана.

Сан хөмрөгийн танхимд агаарын вакумжуулах, үзмэрийн танхимд бророожуулах гэх мэтээр үзмэрийг хамгаалах стандартыг олон улсын түвшинд нийцүүлсэн.

Монгол Улсын нэртэй архитектурч Дашдамбын Балдан зураг төсөл дээр ажилласан. Барилгыг урлагын бүтээлээр тоноглосон. Сүүлийн 30 жилд хийгээгүй өв соёлын бүтээлийг манай улсын шилдэг 200 гаруй уран бүтээлч уран барилгын чимэглэлд оролцуулсан.

Хамгийн дээд давхарт Эзэн Чингис хааны хүндэтгэлийн танхим байгуулсан. Энд Чингис хааны долоон метр өндөр алтадмал хөшөө байрлана" гэв

Тайлбар байхгүй.

УНТЭ “Шилдэг технологи нэвтрүүлэгч“ байгууллагаар шалгарлаа
УНТЭ “Шилдэг технологи нэвтрүүлэгч“ байгууллагаар шалгарлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.