Ж.Осгонбаатар: Өнгөрөгч онд эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 орчим хувийг СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ бүрдүүлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Осгонбаатар: Өнгөрөгч онд эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 орчим хувийг СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ бүрдүүлсэн

/2022.09.28/: “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” арга хэмжээ болж байгаа юм.

Чуулга уулзалтаар эрчим хүчний шилжилт, бүс нутгийн эрчим хүчний зах зээл, дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар, эрчим хүчний худалдаа, үнэ тарифын зохицуулалт, харилцан холболт зэрэг эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний экспортод чиглэсэн хөгжүүлэлтийн боломжийн талаар хэлэлцэх юм.

Энэ үеэр бид Сэргээгдэх Эрчим Хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Осгонбаатартай ярилцлаа.

-Эрчим хүчний салбар ямар чиг хандлага руу явж байна вэ?
-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ эрчим хүчний чуулганыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд "Эрчим хүчний шилжилт" гэсэн гол сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Эрчим хүчний салбарт тулгараад байгаа дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахын тулд цэвэр эрчим хүчийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ хатуу түлшийг эрчим хүч үйлдвэрлэхдээ хэрэглэдэг. Тэгэхээр тодорхой хувийг цэвэр эрчим хүчрүү шилжүүлж, 2050 гэхэд хатуу түлшнийхээ оронд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэдэг болоход зорьж энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм.

-Манай орны эрчим хүч доголдох эрсдэлтэй байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Эрчим хүчний хангамж хүндрэлтэй байдалд байгаа нь үнэн. Энэ бол цаг үеийн асуудал. Гэхдээ цаашдаа яаж эрчим хүчний найдвартай эх үүсвэр байх, бүтцийн хувьд ямар өөрчлөлт хийх шаардлагатай шийдвэрлэхийг зорин ажиллаж байна.

-Зах зээлийн зарчмаар буюу үнэ нэмж алдагдлаа нөхнө гэсэн. Үнэ нэмбэл иргэдэд хэрхэн тусах бол?
-Иргэдэд мэдээж хүнд тусна. Гэхдээ эрчим хүчний салбар бол сүүлийн 20-оод жил зах зээлд шилжилгүйгээр үнэ ханшаа хатуу бариад явсан. Жишээлбэл, өөрийнхөө үйлдвэрлэсэн өртөгөөс бага үнээр борлуулдаг. Тиймээс үнэхээр туйлдаа хүрээд үнэ зайлшгүй нэмэх шаардлагатай болж байна.

-Энэ өвөл эрчим хүчний салбарт хүндрэлтэй байдал бий болох гээд байна. Үүнийг сэргээгдэх эрчим хүчээр нөхөх замаар шийдэж болох уу?
-Сэргээгдэх эрчим хүчээр нөхөх нь харьцангуй ойлголт. Эрчим хүчний салбар нь өөрөө системтэй. Систем нь нэгдсэн үйлдвэрлэлээрээ хэрэглэгчид рүүгээ эрчим хүчээ хангадаг. Тиймээс тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авч байгаа. Манай улсын хувьд суурилагдсан хүчин чадлын 17-18 хувийг эзэлж байна. Үйлдвэрлэлийн хувьд өнгөрсөн оны байдлаар 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлсэн. Цаашдаа сэргээгдэх эрчим хүч техник технологийн хувьд тогтвортой ажиллах боломж нь бүрдвэл хангамж өсөөд явна.

-Сэргээгдэх эрчим хүчийг хаанаас гаргаж ирэх гэж байна вэ. Усан цахилгаан станцыг сонгоно гээд яриад байдаг. Гэтэл төр өөрөө мөнгө гаргахгүй. Хувийн хэвшлээ оруулж ирнэ гээд байгаа. Төр хувийн хэвшил нь тохиролцоонд хүрч чадаж байна уу?
-Төр улс орны эдийн засаг, эрчим хүчний салбарын бие даасан байдлыг хангахын тулд зайлшгүй нэмэлт эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын орчин, таатай нөхцөлд гадны хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр манай төр талаас ч, гадны хөрөнгө оруулагчид талаас ч уян хатан нөхцөл бүрдсэн үед хөрөнгө оруулалт ч орж ирнэ, эрчим хүчний хүндрэлээс ч гарах боломжтой.

Та бүхэн “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” арга хэмжээний шууд мэдээллийг үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.

У.Хүрэлсүх: Газар тариалан эрхлэгчдээ бүх талаар нь дэмжинэ
У.Хүрэлсүх: Газар тариалан эрхлэгчдээ бүх талаар нь дэмжинэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.