Хүнийг шинжихүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнийг шинжихүй

Өөрийн өмнөх үйлдлүүдээ эхнээс нь цэгцлэн бичихэд хэдэн зүйл aнзаарагдана. Цаг хугацааг хэр ухрааж харна төдий чинээ чиний жинхэнэ чи хэн болохыг ойлгоход дөхнө.

Мэдээлэл солилцохоос эхлээд мэдлэг бүтээх бүхий л процесс нь ердөө л тархины синапсис хооронд гүйж буй цахилгаан гүйдэл юм. Энэ хэлхээ холбооны гүнд анхдагч мэдээллүүд бусад мэдээлэлтэй тасралтгүй нэгдэх үйл явц өрнөж байгааг ойлгож болно.

Таны оюуны гүнд буй мэдээллүүд ямар шинэ мэдээллүүдтэй холбогдож сэтгэж бодно төдий чинээ бие даасан чамайг бүрдүүлж байдаг. Чиний одоогийн тусгал болох өмссөн хувцас, хэл яриа, хүнтэй харилцах харилцаа, хогоо гудамжинд хаях хаяхгүй ухамсар, хүнийг ялгаварлах хандлага гэх мэт асуудлууд бол чиний тархин доторх мэдээлэл хүлээн авах синопсис рецепторуудын нэтворк хүрээ, түүний цараа юм.

Хүүхэд байхад танд нөлөөлсөн ямар нэг процесс таны ухамсарт бус тархинд гүн бичигдэж өнөөдрийн би-г бүрдүүлдэг. Тэгвэл өнөөдрийн би хэрхэн бүрдсэн юм бэ? Түүнийгээ яаж мэдэж болох вэ?

Жишээ болгож, би өөрийгөө тодорхойлох гэж оролдсон үеийг мөчлөгүүдэд хувааж үзье:

  • 7–14 нас хүртлээ эмч болно гэж боддог болов. Магадгүй тухайн үед СССР, БНМАУ-н дайнтай кино их гардаг байсны шууд нөлөөтэй холбоотой байж ч мэднэ. Одоо бол ургамлын эмчилгээ, Уламжлалт анагаах ухааны контентыг үзэж сонирхох дуртай. Санааны мухарт нөгөө эмч болох битүүхэн хүсэл байдаг болов уу.
  • 14–16 нас хүртлээ амьтан судлаач болохоор сэтгэл шулуудав. Анхны шимтэн уншсан ном, үздэг нэвтрүүлгийн агуулга гүн үлдсэний ул мөр. Үүнийг одоог болтол голын эргээр алхаж шавж хорхой загас жараахай эргүүлэх жигтэй сонирхол батлана.
  • 16 наснаас 24 нас хүртлээ бизнесмэн болохоор өөрчлөгдөв. Ар гэрийн амьдрал цаг үе нөхцөл байдалд дасан зохицох гэсэн оролдлогууд их байсан үе. Гэр бүл маань тансаг хэрэглээгүй дундаж нөхцөлд байсан нь миний өсвөр насны хүсэл мөрөөдөлтэй мөргөлдөв. Энэ нь нэг талаас нийгмийн шаардлага, нөгөө талаас миний өөрчлөлтийг хүссэн хүсэл байв.
  • 24-наснаас 27 нас хүртэл нийгэм судлал сонирхолтой санагдаж Монголын нийгмийн сэтгэлгээний онцлог хэв шинж, нийгмийн бүтэц гээд л баахан зүйлтэй ноцолдов. Тухайн үеийн судалгааны ажлууд маань [судалгааны захиалагч нь би өөрөө хэхэ.] гол төлөв эмээ, өвөөгийн ярьдаг миний уншиж байсан үлгэрүүдэд гардаг төрхийг их сэргээдэг байв. Магадгүй энэ ажлыг өөрөө хийх захиалгыг тэр үетэй холбож болох юм.
  • 27- 30 нас хүртлээ хүн хоорондын харилцаа, багийн дундах уур амьсгал, хувь хүний сэтгэлгээний хэв шинж гээд судалж эхлэв.Ажиглалт дүгнэлт хийх сонирхол маань санамсаргүй санамсартай ямарч онцгой хүнд хэцүү, баяр жаргалтай нөхцөлд өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг ойлгож мэдсэн үе. Сэтгэц болон тархи судлал нийгмийн зүй тогтол болон одоо ба ирээдүйн өөрчлөлтийн талаар хэрэгтэй хэрэггүй янз бүрийн мэдээллийг зав гарах бүрдээ л шүүрддэг болчихсон байсан.
  • 30-с хойш тархи сэтгэц судлал, системийн дизайныг ихэд сонирхон судлах боллоо.

Бодит практик дээр туршиж эхэлсэн эхлэл үе маань гэхэд болно. Хэд хэдэн хамтын судалгааны старт апп байгуулах гэж баахан будлилаа. Нөгөө ойлгосон гэж бодож байсан зүйл маань хөрсөн дээрээ буухдаа зөрүү үүсэж эхлэв. Үүнтэй зэрэгцэн тасралтгүй сайжруулалт, тасралгүй суралцах шаардлагыг ойлгож эхэллээ.

Гэх мэтээр өнгөрсөн мөчлөгүүд өнөөдрийн би Алтан-Оргил гэх хувь хүнийг бүтээсээр байна. Энэ бичвэрийг “Хүнийг шинжих нь” гэж нэрлэсэн ч зорилго нь “Миний жинхэнэ Би буюу чиний жинхэнэ чи хаана байдаг талаар хайсан тэмдэглэлийн тухай” гэдгийг энэ ташрамд хэлье.

ТЭГВЭЛ ЯАГААД АДИЛХАН ОРЧИНД ТӨРЖ, ӨССӨН НЭГ АЙЛЫН ХҮҮХДҮҮД ХООРОНДОО ӨӨР ЮМ БЭ?

Хүний системтэйгээр хүлээн авсан анхдагч мэдээллүүдийг хувь хүн өөр, өөрөөр хүлээн авдаг шүү дээ. Яг адилхан орчинд өссөн эгч дүүс, ах дүүс өөр өөр хүн бодлогыг жишээнд татъя.

Үүнийг сэтгэц судлалын эрдэмтэд аль эрт ойлгосон бололтой. Хүний өөрийгөө бүтээх үйл явц нь лего тоглоом шиг ба легоны хэсгийг сонгож байгаа шийдвэр нь АВИР АРАНШИН-с хамаардаг.

Тэгэхээр АВИР АРАНШИН таныг хэн бэ, хэн болох вэ гэдгийг шийддэг байх нь. Нэг ёсондоо анхдагч мэдээллийг ямар мэдээлэлтэй хэрхэн нийцүүлэх талаар шийдвэр гаргахад бидний бага насанд голчлон оролцдог этгээд гэчихье.

Авир араншинд үндэслэн хүн өөрийгөө олж авах боломжтой 28 ангиллыг илрүүлж тодорхойлсон байна.

Үүнийг бүтцээр ангилж тооны хэлэнд хөрвүүлбэл 3-н бүлгийн, 12 авир араншингаас үүдсэн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгддөг 15 гаруй сэтгэлгээний төлөв, 28-н тодорхойлолтын хүрээнд чиний жинхэнэ чи нуугдаж байдаг. Яг л Монгол ардын 12 жилийн тухай үлгэрт гардаг шиг цорын ганц чи-г тэндээс олж авч болох нь ээ.

Нөхцөл байдлаас хамаарч хүний тогтмол хувьсан өөрчлөгддөг сэтгэлгээний төлөвийн суурь нь ДНХ, хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч шиг давтагдашгүй онцгой байх нь анхаарал татна. Тэгэхээр таны амжилтын түлхүүр нь та өөрөө өөрийгөө хэр танихаас шалтгаалах ба шуудхан хэлэхэд стиб жобсын намтар түүх танд тийм ч их хэрэг болохгүй гэсэн үг юм.

Үүнээс гадна хүнийг нүүр биеийн тэгш хэм, нүд хөмсөгний байрлал, ам хамрын хэмжээ зохилдлого, харц, тархи гавлын бүтэц гэх мэт олон зүйлээр нь шинжиж дүгнэх оролдлогууд бий.

Тухайн цаг үеийн нөхцөл байдлыг ойлгохын тулд харилцагчдынхаа биеийн хэлийг системтэй уншиж ойлгож болдог. Системтэй гэж тодотгосны цаад шалтгаан нь хүн бүр биеийн хэлэмж унших унаган чадвартай ба үүнийг анхааралтай дараалалд оруулан ойлгодог болсныг системтэй гэж нэрлэж байгаа болно. Харилцааг бүхэлд нь нэг зүйл гэж авч үзвэл хэл яриа, биеийн хөдөлгөөн, нүүрний бичил хөдөлгөөн, дуу хоолны өнгө гэж задардаг байна. Таныг бодит цагаар нүүр, биеийн бичлэг дээр анализ хийх боломжтой софтвэйрүүд ч хөгжив. Сонирхоод туршиж үзсэн нилээдгүй кэйс надад бий.

Ингээд бодоход бид өөрийгөө бүрэн ойлгож амжаагүй байхад биднийг ойлгох, хувь хүн нэг бүрийг хэн бэ гэдгийг мэдэх гэсэн оролдлогууд дэндүү их болжээ. Харин биднийг дахиад л “Би яг хэн бэ” гэх хариулт нь бэлэн биш асуулт зовоосоор л байна. Танд хариултыг нь олох бүх нөөц чинь бий.

Нийтлэлийг бичсэн Б.Алтан-Оргил

Холбогдож санал солилцох: [email protected]

Блогийн холбоос дээр дарж БУСАД БИЧЛЭГИЙГ унших боломжтой.

ВИДЕО: Нялх хүүхдүүдээ хашаа давуулан америк цэргүүдээр авруулж байна
ВИДЕО: Нялх хүүхдүүдээ хашаа давуулан америк цэргүүдээр авруулж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.