/2022.09.23/: ОХУ-н Батлан хамгаалах яамнаас хэсэгчилсэн дайчилгаа хэрхэн явагдах, тус дайчилгаанд ямар хүмүүсийг татах талаар тодрууллаа.
Ерөнхийлөгч Путин "зөвхөн нөөцөд байгаа иргэдийг цэргийн албанд татна" гэж онцолсон байна. Юуны өмнө армид алба хааж байсан хүмүүс өндөр эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд цэргийн мэргэжил эзэмшсэн, байлдааны туршлагатай зэрэг нь давуу тал болоод байна. Тус дайчилгаан, илгээхийн өмнө бүх дайчлагсад тусгай ажиллагааны туршлага зэргийг харгалзан, нэмэлт сургалтад хамрагдана. Түүнчлэн:
- Буудагч, танкчин, жолооч, жолооч-механик зэрэг даалгаваруудыг биелүүлэхэд шаардлагатай хүмүүсийг дайчлах бөгөөд байлдааны туршлага гол хүчин зүйлсийн нэг болно.
- Нөөцөөс цэрэг татах ямарваа нэгэн дараалал байхгүй, харин цэргийн бүртгэлийн зохих мэргэжилтэй хүмүүсийг эхлэн дуудна.
- Хуулийн дагуу цэрэг татлагад 35 хүртэлх насны цэрэг, түрүүч, 50 хүртэлх насны бага офицер, 55 хүртэлх насны ахлах офицер зэрэг цэргүүдийг татан оролцуулна.
Батлан хамгаалах яамнаас цэргийн холбогдох мэргэжилтэй эмэгтэйчүүд, тухайлбал, эмнэлгийн ажилтан зэрэг албан тушаалууд байгаа ч, тус мэргэжилтний хэрэгцээ хамгийн бага байгааг тэмдэглэв.
ОХУ-н Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу: "Тус хэсэгчилсэн дайчилгаа Украин дахь 1000 км байлдааны шугам болон Украин дахь чөлөөлөгдсөн газар нутгийг хянах шаардлагатай" талаар тэмдэглэн хэлжээ. Мөн тэрбээр их дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг ямар ч нөхцөл байдалд дайчлахгүй байх тухай мэдэгджээ.
ОХУ-ын Зэвсэгт хүчинд нийт 300 мянган нөөц цэрэг татагдах бөгөөд энэ нь тус улсын нийт дайчилгааны нөөцийн дөнгөж нэг хувьтай тэнцэх юм.
МОСКВА, 9-р сарын 22. РИА Новости.