Ираны эсэргүүцлийн жагсаалд амь үрэгдсэн хүний тоо 8 боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ираны эсэргүүцлийн жагсаалд амь үрэгдсэн хүний тоо 8 боллоо

Фото эх сурвалж: Ройтерс

/2022.9.22/ Иранд болж буй эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна.

Толгойн алчуураа зүүсэнгүй хэмээн 22 настай бүсгүйг цагдаа нар зодож, амь насыг нь хөнөөсний улмаас эсэргүүцлийн жагсаал анх үүссэн билээ. Өнөөдрийн байдлаар эсэргүүцлийн жагсаал Ираны хэд хэдэн хотод зэрэг болж буй бөгөөд жагсаалд оролцогчид болон цагдаа нарын тэмцэл ширүүн өрнөж байна.

Өнөөдрийн байдлаар жагсаалд оролцогчдоос сүүлийн хоёр өдөрт дөрвөн хүн амиа алдсанаар нийт амиа алдсан хүний тоо 8 болсон гэж Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Харин Ираны удирдагчид жагсагчдын амь насыг хөнөөж байгаа гэдгээ хүлээхгүй байгаа юм.

Нийт 50 гаруй хот тосгодод эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа бөгөөд энэ нь 2019 онд түлшний үнэ өссөний улмаас болсон жагсаалын дараа орох томоохон эсэргүүцлийн хөдөлгөөнд тооцогдож байна. Тухайн үед жагсагчдын хүчийг сулруулж, аллага үйлдэхийн тулд интернэтийн сүлжээг тасалж, гар утаснууд холбогдохоо больж, ойролцоогоор 1500 хүн амиа алдаж байсан гэж Ройтерс мэдээлж байв.

Эх сурвалж: Ройтерс

Д.Энхтайван: Алтанбулаг боомт дээр нөхцөл байдал хэвийн, ОХУ-ын иргэд бөөгнөрөл үүсгээгүй
Д.Энхтайван: Алтанбулаг боомт дээр нөхцөл байдал хэвийн, ОХУ-ын иргэд бөөгнөрөл үүсгээгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.