
Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид мазаалайд нэмэлт тэжээл тавих намрын биотехникийн ажлыг амжилттай зохион байгууллаа.
Байгаль хамгаалагчид тав хоногийн хугацаанд нийт 1,250 км зам туулж, 38 нэмэлт тэжээлийн саванд 3.6 тонн тэжээл байршуулсан байна. Мазаалайд зориулсан нэмэлт тэжээлийг багсармал, шахмал гэсэн хоёр төрөлтэй.
Тэжээлийн үндсэн орцод эрдэнэ шиш, овьёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүн орох бөгөөд 20 орчим хувийг уураг байхаар тооцсон байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.