Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн алба хаагчдын хөрөнгийг хураах өргөдөлд 87 мянган хүн гарын үсэг зуржээ
 

Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн алба хаагчдын хөрөнгийг хураах өргөдөлд 87 мянган хүн гарын үсэг зуржээ

Монгол Улсын иргэн Б.Болдбаатарын гаргасан “Төрөөс төрсөн тэрбумтан авилгалч төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж улсыг хохиролгүй болгох, ийм төрлийн гэмт хэрэг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой. Өнөөгийн Монгол улсын төрд үнэнчээр зүтгэх хүн алга болж зөвхөн өөрсдийн амин хувийн эрх ашгийг хангахын тулд давуу байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож оронд нь мөнгө эд хөрөнгө хахууль болгон авдаг байдал төрийн бүх шатанд даамжирч иргэдийн бухимдлыг асар ихээр төрүүлэх боллоо. Авилга албан тушаалын хэрэгт холбогдогч нь 40 сая төгрөгөөр торгуулж өнгөрдөг нь асуудлыг улам дэвэргэж байгаа тул бүх хөрөнгийг нь хурааж бүх насаар нь хорьдог болгохыг хүсэж өргөдөл гаргав” гэсэн тайлбартай бүх нийтийн өргөдөлд одоогоор 87,294 иргэн гарын үсэг зуржээ.

Хэрэв өргөдөлд 100 мянгаас дээш хүн гарын үсэг зурвал Монгол Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжих юм. Өргөдөл 2026 оны 11-р сарын 8-ны өдөр дуусах аж.

Ташрамд дурьдахад, Төрийн албан хаагчдыг хөрөнгө орлогоо нотолж чадахгүй бол хураах хуулийн төслийг анхлан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа санаачилсан бөгөөд одоогийн Хууль зүйн сайд Г.Тэмүүлэн тус хуулийн төслийг бэлтгэж, оруулж ирнэ гэж мэдээлсэн юм.

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан Засгийн газар
С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан Засгийн газар
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.