С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан Засгийн газар
 

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан Засгийн газар

Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ 10 мянган төгрөг болно гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс эрс мэдэгдэж байсан Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр Ерөнхийлөгчтэй уулзахдаа юу ч хэлэлгүй дуулгавартай нь аргагүй толгой дохин дохин суулаа.

Гэтэл уулзалтын дараахан сайд нараа сумлаж, Сангийн сайдаасаа эхлэн ногдол ашиг тараахгүй гэж мэдэгдэв. Ерөнхий сайд ч чуулганд өмнө хэлсэн үгийнхээ бичлэгийг дахин нийтэлж, Ерөнхийлөгчөө сөрж өмнөх байр сууриа хамгаалж буй мэт жүжих нь бүрч эмгэнэлтэй.

Төрийн Тэргүүнд хэлэх үгээ нүүрэн дээр нь хэлж чадахгүй атлаа уулзалтын дараа гараад бүхнийг үгүйсгэж, яг л өнөө та минь шүү, чи л шүү гэж хөтөлж хөөрөгдөж яваад хажуугаас дүрдэг төрлөхийн зан нь энэ удаа ч бас хөдлөв бололтой.

Орж ирээгүй орлогыг тараах эсэхээр иргэдээс санал асуулга авна. Иргэд «авъя» гэхээр «өгөхгүй» гэнэ. Ерөнхийлөгч хүртээе гэнэ, Засгийн газар эсэргүүцнэ. Иргэдийн итгэл найдвар, сэтгэл зүйгээр хэдий болтол ингэж тоглох вэ?

Иргэд, аж ахуйн нэгжүүд инфляц, шатахууны хомсдол, үнийн өсөлт, өр зээлийн дарамтыг аль хэдийн хангалттай үүрч байна. Нэг улс, нэг төрийн удирдлагууд асуудлаа хоорондоо хэлэлцэж, байр сууриа нэгтгэж, шийдвэрээ тодорхой болгож чадахгүй, иргэдэд зөрүүтэй мэдэгдэл хийсээр л байх уу?

ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХӨӨ ӨМНӨ ӨХӨӨРДӨМ ЖААЛУУД, АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ АТОМЫН БӨМБӨГ МЭТ ААШЛАХАА БОЛЬ!

Мань мэтээрээ увайгүй улс төр хийдэг байсан бол одоо бүр Улсын Ерөнхийлөгчөөрөө арчаагүй улс төр хийж тохуурхадаг болж. Уг нь төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг.

Төрийн бодлого хувь хүмүүсийн харилцаа, улс төрийн зөрчлөөс шалтгаалж өөрчлөгдөж болохгүй.

ЕРӨНХИЙ САЙД ТА ТӨРИЙН ТЭРГҮҮНТЭЙГЭЭ Ч, АРД ТҮМЭНТЭЙГЭЭ Ч НЭГ ХЭЛЭЭР ЯРЬЖ, НЭГДСЭН БОДЛОГО, ТОДОРХОЙ ШИЙДВЭР, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ!

Өмнөд Солонгосын эмнэлгүүд монголчуудыг татах тусгай аялал зохион байгуулна
Өмнөд Солонгосын эмнэлгүүд монголчуудыг татах тусгай аялал зохион байгуулна
 
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн алба хаагчдын хөрөнгийг хураах өргөдөлд 87 мянган хүн гарын үсэг зуржээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн алба хаагчдын хөрөнгийг хураах өргөдөлд 87 мянган хүн гарын үсэг зуржээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.