/2022.09.22/: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Туул голын дагуух газар олголтыг бүгдийг шалгах үүргийг Усны газар болон Туул голын сав газрын захиргаанд өглөө.
Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуулдсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрээр, "Монгол Улс "Усны тухай хууль"-тай улс. Яаж ийж байгаад уух усгүй болгох санаархалтай мэт журмын хашаанд хүртэл зөвшөөрөл олгочихсон мэт харагдах!!!
Одоо хорооллуудын дунд сул газар байвал барилгажихаас илүүтэй цэцэрлэгт хүрээлэн байгуулж нийтийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүсийг олноор байгуулах хэрэгтэй байна.
Та бүхэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал байвал ирүүлээрэй" гэжээ.