Улсын хүүхэлдэйн театр орлогынхоо 1 хувийг хүүхдийн хөгжилд зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хүүхэлдэйн театр орлогынхоо 1 хувийг хүүхдийн хөгжилд зарцуулна

No photo description available.

/2022.09.21/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхдэд ээлтэй Монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, салбар бүр Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны гуравдугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч, хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, манлайлалтай ажиллахаа амлан, тодорхой уриалгуудыг дэвшүүлсэн.

Соёлын салбараас “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор соёлын салбарын байгууллагуудад:

  1. “Хөшиг нээгдэх бүрд-хүргэх нэг үг” уриалгыг хэрэгжүүлж соёл, урлагийн үзвэр, үйлчилгээ, соёл, олон нийтийн ажил бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулсан уриалга хүргэж хэвших;
  2. “Хүүхэд хөгжлийн хувийг бий болгох” соёл, урлагийн үзвэр, үйлчилгээний худалдаалагдсан тасалбарын орлогын 1 хувийг өөрийн байгууллагын хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой үр дүнд хүрэхүйц төсөл, арга хэмжээнд зарцуулан ажиллахыг

Соёлын сайдын 2022 оны долоодугаар сарын 28-ны өдрийн “Салбарын хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр албан даалгавраар даалгасан.

Энэхүү албан даалгавар, уриалгыг идэвхтэй дэмжин Улсын Хүүхэлдэйн театр 2022 оны намар цагийн нээлтийн тоглолтууд эхэлсэнтэй холбогдуулан тоглолт бүрийн постер болон мэдээлэл дээр “Хүүхэд хөгжлийн 1 хувь”-ийн лого болон текстэн мэдээллүүд, тоглолт эхлэх үед хөшиг нээгдэхийн өмнө бүх үзэгчдэд уриалга үгийн хамт хүргэж байна.

Соёлын салбарын байгууллагууд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр дэвшүүлсэн дээрх хоёр уриалгын хэрэгжилтийг жил бүрийн аравдугаар сарын 25-ны дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүргүүлж ажиллах юм.

Эх сурвалж: Соёлын яам

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.