Төр хувийн хэвшилтэй өсрөлдөхгүй байх тухай ЗГ-ын тогтоол гаргана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төр хувийн хэвшилтэй өсрөлдөхгүй байх тухай ЗГ-ын тогтоол гаргана

May be an image of 5 people, people sitting, people standing and indoor

/2022.09.21/: Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон хамтын ажиллагаанд саад тотгор болж байгаа хүчин зүйлсийг тодорхойллоо.

Аль ч улс орны хувьд хөгжлийг хурдасгах нэг хүчин зүйл нь төр хувийн хэвшлийн нягт ойлголцол, хамтын ажиллагаа. Ингэж чадсан тохиолдолд иргэдэд хүртээмжтэй улсын хөгжил хурдацтай явна.

Уулзалтын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Төр нь ямар нэгэн хууль, журам дүрмээр хувийн хэвшлээ хааж боодог. Энэ байдлаас болж бизнесийнхэн бүх эрсдэл, ачаагаа үүрэхэд хүрдэг. Энэ бол 21 дүгээр зууны Монгол Улсын хөгжлийн хэлбэр биш. Төрийн зүгээс бизнесийн салбарынханд үзүүлдэг олон төрлийн саад тотгор, хүнд суртлаа багасах тухай ярьж, бичиж байгаа. Гэхдээ энэ ажлыг уриа лоозон болгож биш бодитоор гүйцэтгэх ёстой” гэлээ.

Мөн төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх Засгийн газрын тогтоолыг гаргаж, мэргэжлийн хяналтын байгууллагыг бүхэлд нь өөрчлөн зохион байгуулах ажил явагдаж байгааг ч дурдлаа.

May be an image of 4 people, people sitting, people standing and indoor

Уулзалтад Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг, “Стартап Марктинг Спэйс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Золзаяа, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг болон албаны төлөөллүүд оролцлоо.

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

May be an image of 4 people, people sitting, people standing and indoor

Эх сурвалж: ЗГ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.