/2022.09.19/: Монголын бүх ард түмний спортын наадмын шигшээ тэмцээн энэ сарын 9-18-ны өдрүүдэд үргэлжилж өндөрлөлөө.
Наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Дүн гарахад дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 49 алт, нийт 101 медальтайгаар тэргүүллээ. Чингэлтэй, Баянгол дүүргүүд 57, 55 медальтайгаар удаалав.
Аймгуудаас Хэнтий 23 алт, нийт 49 медаль хүртсэн амжилтаар өнгөлж, Орхон, Увс, Хөвсгөл аймгууд удааллаа.
Харин хүчний байгууллагуудаас “Алдар” спорт хороо 123 медаль (56 алт, 38 мөнгө, 29 хүрэл)-тайгаар тэргүүлсэн байна.
Эх сурвалж: МҮОХ