МХЕГ: ЕБС, цэцэрлэг орчмын дэлгүүрүүдээс илэрсэн зөрчлийн 73 хувийг арилгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХЕГ: ЕБС, цэцэрлэг орчмын дэлгүүрүүдээс илэрсэн зөрчлийн 73 хувийг арилгууллаа

/2022.09.16/ Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын хүнсний худалдааны газруудад 2022 оны 09 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 530 худалдааны газар, сүлжээ дэлгүүр, ТҮЦ хамрагдсан байна.

Шалгалтаар 294 зөрчил илрүүлэн 215 буюу 73 хувийг арилгуулжээ. Илэрсэн зөрчлийн 36.9 хувь нь хаяг шошгын шаардлага хангаагүй, жижиглэн савласан газрын хаяг, он, сар, өдөр, цаг, минутыг бичээгүй, шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлэн, албан шаардлага хүргүүлсэн байна.

Мөн хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Худалдаа эрхлэгчдэд Монгол Улсын Эрүүл мэндийн Сайдын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/370 дугаар тушаалын холбогдох заалтын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, зөвлөн тусалсан байна.

Өвөлжилтын бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдлаа
Өвөлжилтын бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдлаа
 
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.