Өвөлжилтын бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөлжилтын бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдлаа

/2022.09.16/: “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 277 дугаар тогтоол, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 09 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор ХХААХҮЯ-ны дэргэд Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан 7 хоног бүрийн Баасан гарагт аймаг, нийслэлийн ХХААГ, МЭГ-уудтай цахим хурал хийн нөхцөл байдлыг сонсон, үнэлэлт дүгнэлт өгч, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Энэ удаагийн хурлаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун ХХААХҮ-ийн салбарын бодлого, чиглэл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар, Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг малын гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалтын ажлыг орон даяар эхэлж байгаатай холбогдуулан “Үржлийн ажил үйлчилгээний бодлого, чиглэл, энэ намрын хээлтүүлэг, үр үйлдвэрлэх ажил, хээлтүүлэгчийн шилжилт хөдөлгөөний талаар” мэдээлэл өгч санал солилцлоо.

Мөн малын гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэм бүхий Архангай, Баян-Өлгий, Завхан, Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газар, тус аймгуудын хорио цээрийн дэглэмтэй байгаа сумдын Засаг дарга нарын мэдээллийг сонсож тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Хурлын төгсгөлд ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат Монгол Улсын Ерөнхий сайдын 09 дүгээр албан даалгаврын биелэлтийг ирүүлэх, малын гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалтын ажил орон даяар эхэлж байгаатай холбогдуулан аймгуудын Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлгийн тасаг, Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, иргэдийн хамтын ажиллагааны үр дүнд шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.

Өмнөговь аймагт ширүүн борооны улмаас 3 айлын гэр усанд автжээ
Өмнөговь аймагт ширүүн борооны улмаас 3 айлын гэр усанд автжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.