Уул уурхайн дата мэдээллийн талаар хэлэлцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхайн дата мэдээллийн талаар хэлэлцлээ

/2022.09.13/: Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацаас “Уул уурхайн дата мэдээллийг хэрхэн ашиглаж, иргэд олон нийтэд хүргэх вэ” сэдвээр уул уурхайн оролцогч талуудыг нэгтгэсэн олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, Уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, Хил хязгааргүй алхам ТББ, Ил тод байдлын сан ТББ зэрэг байгууллагын төлөөлөл оролцон өөрсдийн санал бодлоо хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийг ОУСК-ын “Хөгжлийн төлөө ил тод байдал” хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа чиглүүлж, ОҮИТБС-ын Харилцааны мэргэжилтэн, дата сэтгүүлч З.Цэлмэг хайгуулын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн, татварын өгөгдөлд хийсэн дүн шинжилгээг танилцуулсан юм. Мөн одоогийн өгөгдлийн шинжилгээг сайжруулахад ямар өгөгдөл тус болох талаар талууд хэлэлцлээ.

Уул уурхайгаас болж байгаль орчин сүйдэж, малчид малын бэлчээргүй болж байна гэсэн нийтлэг ойлголт түгээмэл болж сошиал орчинд сэвэх нь олон. Гэтэл бодит байдал ямар байгаа нь энгийн хэдэн тоон мэдээллээс тодорхой харагдана. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 4 хувьд /нарийвчилбал 3,9 болно/ хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогджээ. Сүүлийн жилүүдэд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ маш хурдацтай өсөн нэмэгдэж байгаа. Энэ нь уул уурхайн эдийн засагт үзүүлж байгаа үр өгөөжийг бодохоос илүүтэйгээр сөрөг хандлага давамгайлж байгаагийн тод жишээ гэж харж болохоор...

Уул уурхайн дата мэдээлэл хангалттай ил тод болсон. Харин үүнийг бид иргэддээ хэрхэн зөв хүргэх вэ? Уул уурхайн эдийн засагт оруулж буй үр өгөөжөөс гадна худалдан авалт ханган нийлүүлэлтээр орж ирсэн дам нөлөөллийн үр өгөөжийг ч мөн иргэдэд ойлгуулах шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Уул уурхай амжилттай хөгжсөн орны нэг болох Австрали улс энэ салбарын бодит үр өгөөжийг иргэддээ энгийн атлаа ойлгомжтой хэлбэрээр хүргэдэг.

ТВ-ээр цацсан богино хэмжээний танилцуулгад таны хэрэглэж байгаа энэ бүтээгдэхүүнийг, энэ үйлчилгээг авахад уул уурхайн салбарын үр өгөөж орсон гэдгийг тоо баримтаар баталгаажуулан танилцуулдаг. Энэ мэтээр зорилтот мессежийг энгийн аргаар тогтмол олон нийтэд хүргэх нь чухал байгааг ч хэлэлцүүлэгт оролцогсод өгүүлж байсан юм.

Нэгэнт л уул уурхайгаас хамаарсан эмзэг эдийн засагтай манай орны хувьд энэ салбарыг адлаад амжилтад хүрэхгүй нь тодорхой. Харин Австрали шиг хамтдаа хөгжих боломжийг иргэд олон нийтдээ хүргэхээс өөр гарц байхгүй.

Кувейт улс мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхэд хамтран ажиллана
Кувейт улс мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхэд хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.