Байгалийн ухааны цахим сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын 50 сургуульд хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгалийн ухааны цахим сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын 50 сургуульд хэрэгжүүлнэ

May be an image of 1 person and indoor

/2022.09.13/: XXI зуунд дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, технологийн боловсрол, хамтдаа суралцах ур чадварыг хүүхэд залуучуудад бага наснаас нь эзэмшүүлэхийг зорьж байна.

Энэ цаг үед манай улсын бага боловсролын байгалийн ухааны сургалтын хөтөлбөрийн агуулгыг зарим улс орны сургалтын хөтөлбөрийн агуулгатай харьцуулахад 70 орчим хувь нь нийцтэй, 30 орчим хувь нь анги хооронд шилжсэн зөрүүтэй байна.

Дээрх судалгаанд үндэслэн байгалийн ухааны цахим сургалтын хөтөлбөрийн агуулга, цахим контентыг "Хүн ба байгаль" хичээлийн агуулгатай уялдуулан туршиж, сурагчийн сурах сонирхол, сурлагын амжилт, багшийн хичээлийн бэлтгэл, заах арга зүйд гарсан ахиц өөрчлөлтийг илрүүлэх туршилтыг 2022-2023 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын 50 сургуульд хэрэгжүүлнэ.

Энэхүү төсөл нь байгалийн ухааны цахим сургалтын хөтөлбөрийн цахим контентыг туршиж, Монгол Улсын бага боловсролын байгалийн ухааны сургалтад нэвтрүүлэх сайн туршлагыг бий болгох зорилготой.

Ерөнхий боловсролын сургуулиудыг цахим сургалтын дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн сонгосон.

Сонгогдсон ерөнхий боловсролын сургууль нь 5 дугаар ангийн байгалийн ухааны сургалтын хөтөлбөртэй тохирч буй агуулгыг "Хүн ба байгаль" хичээлийн 1 цагт судлах, Байгалийн ухааны 5 дугаар ангийн агуулгаас ялгаатай агуулгыг бага ангийн сургалтын төлөвлөгөөний Багш зохицуулах цагаар орохоор зохицуулалт хийнэ.

Тун удахгүй сонгогдсон сургуулиудад нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулна.

Эх сурвалж: БЕГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2 настай охин голын эрэг дээр тоглож байгаад усанд осолджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2 настай охин голын эрэг дээр тоглож байгаад усанд осолджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.