Гүйцэтгэлээр I-IV түвшинд эрэмбэлэгдсэн багш нарт 10-25 хувийн урамшуулал олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гүйцэтгэлээр I-IV түвшинд эрэмбэлэгдсэн багш нарт 10-25 хувийн урамшуулал олгоно

/2022.09.12/: Сангийн яам төсвийн реформыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран энэ салбараас эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тиймээс гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог боловсролын салбарт нэвтрүүлж, энэ хүрээнд Боловсролын үнэлгээний төв 2022 оны тавдугаар сард багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан. Үнэлгээнд 655 сургуулийн 29324 багш хамрагдсан юм. Багш нарыг үнэлэхдээ

  • Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
  • Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
  • Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц үр дүн
  • Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэргийг 5-45 оноогоор дүгнэсэн юм.

Багшийг үнэлэхийн тулд бичгийн шалгалт болон асуулга, судалгааны аргачлалуудыг ашигласан. Энэ үнэлгээнд

  • Багш өөрөө
  • Суралцагч
  • Сургалтын менежер
  • Сургуулийн захирал
  • Заах аргын нэгдлийн ахлагч
  • Эцэг эх асран хамгаалагч
  • Нийгмийн ажилтнууд хамрагдаж өөр өөрийн үнэлгээг өгөв.

Гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахдаа ухаалаг тайлангийн систем буюу BI технологийг нэвтрүүлсэн юм. Ингээд үнэлгээний үр дүнд

May be an image of text

  • Нийслэлийн багш нар 73,9 хувь
  • Аймгийн төвийн багш нар 72,8
  • Сумын багш нар 70,9 хувийн дундаж үзүүлэлттэй үнэлэгдсэн байна.

May be an image of text that says 'Û боловсролнуиалгнийт багшиин ажлыг унэлэх шалгуур, узуулэлт 0000 45 OHOO 20 OHOO 30 OHOO 5 OHOO суралцагчид боловсрол суралцагчийг хегжуулэх, эзэмшуулэхуйл телевшуулэхуйл ажиллагааны ахиц, рдун ажилла ажиллагааны ахиц, Yp дун багшийн мэргэжлийн хегжлийн ахиц, YP дун сургуулийн болон олон нийтийн уйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр Www.'

Урамшуулал авах шатлалын тухайд

  • I түвшин 947 багш
  • II түвшин 2982 багш
  • III түвшин 3351 багш
  • IV түвшин 5016 багш багтаж 10-25 хувийн урамшуулал авахаар боллоо. Энэ нь нийт багш нарын 40 хувь болж байгаа юм.

May be an image of one or more people and text

Гүйцэтгэлийн үнэлгээг цаашид жил бүр зохион байгуулах бөгөөд өөрийн өмнөх үр дүнгээ ахиулж чадсан багш нар дараа дараагийн жилд урамшуулалд хамрагдах боломжтой болно. Мөн энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсролын багш нарыг хамруулах юм.

Эх сурвалж: БШУЯ

Боловсролыг тэгш, хүртээмжтэй хүргэхээр олон талт ажлыг зохион байгуулж байна
Боловсролыг тэгш, хүртээмжтэй хүргэхээр олон талт ажлыг зохион байгуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.