Дарханы замын IV багц аравдугаар сард ашиглалтад орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарханы замын IV багц аравдугаар сард ашиглалтад орно

May be an image of road

/2022.09.09/: Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажлын явцтай танилцлаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хамгийн удаан, хүндрэлтэй яваа хэсэг бол энэхүү багц юм. Санхүүжилттэй холбоотой ямар нэгэн саатал гараагүй ч Азийн хөгжлийн банкны төслийн уг багцын ажлыг хийж байсан гүйцэтгэгч компани солигдсонтой холбоотойгоор хугацаа их алдсан.

Одоо авто замын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БНХАУ-ын Чайна Жео-Инженеринг Корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр мөн БНХАУ-ын Шанхай Констракшн групп гүйцэтгэж байна. Ажлын явц тус бүр 45 орчим хувьтай байна. Өмнө нь гүйцэтгэгч хоёр компани параллель байдлаар буюу зэрэгцэж 4 эгнээ замын ажлыг гүйцэтгэж байсан бол одоо хугацаа хэмнэхийн тулд хоёр компани эхлэл болон төгсгөлийн цэгээс ажлыг гүйцэтгэж, энэ оны аравдугаар сард зорчих хэсгийг нээхээр ажиллаж байна.

May be an image of 4 people, people standing and outdoors

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дээр одоо үүсч байгаа хүндрэл бол цементийн хомсдол байна. Цемент нийлүүлж байсан Хөтөлийн “Цемент шохой” ХК-д техникийн засвар үйлчилгээ хийгдэж байгаатай холбоотой үйлдвэрлэл хэвийн явагдахгүй болсноос цементийн хомсдол үүссэн. Гэвч аравдугаар сарын 1-ний өдрөөс уг үйлдвэрийн засвар дуусч цемент хэвийн нийлүүлнэ гэдгийг Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэллээ.

Иймд аравдугаар сард багтаан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто авто замын зорчих хэсгийг нээхэд цементийн хэрэгцээгээр тасралтгүй хангах, гүйцэтгэгч компаниуд төлөвлөсөн хугацаандаа ажлаа гүйцэтгэх үүргийг холбогдох хүмүүст өглөө.

Уг чиглэлийн замын ажилд Засгийн газар болон Сангийн яам, ЗТХЯ, бусад холбогдох төрийн байгууллагууд бүх талаар дэмжиж онцгой анхаарал хандуулж ажиллах болно гэв.

Эх сурвалж: СЯ

Маргааш 25 хэмийн дулаан, багавтар үүлтэй
Маргааш 25 хэмийн дулаан, багавтар үүлтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.