Г.Батмөрөнг “Онцгой үйлстэн”  тэмдгээр шагналаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Батмөрөнг “Онцгой үйлстэн”  тэмдгээр шагналаа

/2022.09.08/: Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших “Тайм Тауэр” хотхоны гурван давхраас унах гэж байсан хүүхдийн амийг аварсан Г.Батмөрөнг Онцгой байдлын албаны “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа.

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдрийн 15:00-16:00 цагийн хооронд тус хотхоны цонхоор бага насны хүүхэд унах гэж байгаатай таарч ийнхүү аварсан байна.

Г.Батмөрөн СХД-ийн “Өнөр цогцолбор сургууль”-ийн 11а ангид сурагч юм. Түүнд мөн СХД-ийн “Хүндэт иргэн” өргөмжлөлийг ИТХ-аас гардуулан өгч, баяр хүргэсэн юм.Энэ үеэр тэрбээр “Хүүхдийн амь аварсандаа өөрөөрөө маш их бахархаж байна. Хүмүүс бас бахархсан, хайрласан сэтгэгдлээ сошиалаар илэрхийлсэн байсан. Гэр бүлийнхэн маань баяр хүргэж, бэлэг өгсөн. Маш их баяртай байна” хэмээн онцолсон юм.

Засгийн газар отор нүүдлийг бүс дотроо зохион байгуулахыг чиглэл болгож байна
Засгийн газар отор нүүдлийг бүс дотроо зохион байгуулахыг чиглэл болгож байна
 
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.