“Шинэ хот”-ын бүтээн байгуулалтаар Монгол Улс бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинэ хот”-ын бүтээн байгуулалтаар Монгол Улс бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна“

/2022.09.08/ Улаанбаатар хотноо зохиогдож буй "Азийн архитекторуудын форум 21” олон улсын чуулга уулзалт нь Азийн төдийгүй дэлхийн нэртэй архитекторууд, эрдэмтэн судлаачид хуран чуулж хот байгуулалтын ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэн, Бүс нутгийн хот байгуулалт, төлөвлөлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн талаас санал, зөвлөмжөө нэгтгэдгээрээ ач холбогдолтой.

"Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн форумд 22 орны 120 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Тус форумыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ "Азийн Архитекторуудын зөвлөлд манай улс 1991 онд элсэн орж хот, суурин газруудыг нийт ард иргэдэд аюулгүй, ээлтэй байхаар төлөвлөх, зохион байгуулах тал дээр бусад улс орнуудын нэгэн адил үүрэг хүлээсээр ирсэн. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүд болох “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байгаа энэ цаг үед “Азийн Архитекторуудын чуулга уулзалт”-ыг бид эх орондоо зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Бид орчин цагийн “Шинэ хот”-ыг Хөшигийн хөндийд бүтээн байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс бий болгох шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар доорх инженерийн дэд бүтцийг иж бүрэн барих ажлыг эхлүүлээд байна.

“Чингис хаан” олон улсын буудал, Богдхан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын мега төслүүд нь Хөшигийн хөндийд сүндэрлэх Шинэ хот руу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Монгол Улсын Засгийн газар “Шинэ хот”-ын төлөвлөлт, бүтээн байгуулалтаараа дэлхийн хот байгуулалтын ирээдүйн тогтвортой хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах чинхүү эрмэлзэлтэй байгааг Шадар сайд илэрхийлээд хамтарч ажиллахыг уриаллаа.
Хот суурин газруудын хэт төвлөрөл нь дэлхий дахины тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлсөөр буй энэ цаг үед хот байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд улс орнууд хамтран ажиллах, шилдэг архитекторуудын туршлагаас хуваалцах, тэднээс зөвлөгөө, дэмжлэг авч суралцах нь чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байлаа.

Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадам болно
Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадам болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.