“Coal Mongolia 2022”-ийн СОНИН, ХАЧИН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Coal Mongolia 2022”-ийн СОНИН, ХАЧИН

No description available.

/2022.9.7/ Нүүрсний салбарын бүхий л асуудлыг хэлэлцдэг "Coal mongolia-2022" өнөөдөр “Сэргэлтийг хамтдаа” уриан дор өнөөдөр эхэллээ.

Дэлхий дахинд 80.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий нүүрсний 1863 төсөл хэрэгжиж байна. Манай улсын хувьд экспортын нүүрсний төрөл нэмэгдэж, ангилал шинэчлэгдсэн, БНХАУ-ын зах зээлд Монгол Улс урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулах яриа хэлэлцээ эхэлсэн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг албан ёсоор нээхээр болсон, эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ дэлхий дахинд нэмэгдээд байгаа юм. Яг энэ цаг үед нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын хурал болж буйд мэргэжилтнүүд олзуурхаж байна.

Монгол Улсад хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын томоохон хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй нийт 24 орчим компанитай. Үүний 10 нь нүүрсний салбарынх. Тухайлбал, "Энержи Ресурс" буюу “Mongolian Mining Corporation” (MMC) Хонгконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй бөгөөд 2010 оны 11-р сард 650 сая ам.долларыг олон улсын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлж, төслөө эхлүүлж байв.

Дэлхий нийтийг түгшээсэн "Ковид-19" цар тахлаас үүдэлтэй удаан хугацааны турш үргэлжилсэн хөл хорио, чанга хатуу халдвар хамгааллын дэглэм нь нүүрсний экспортыг бүхэлд нь хумисан билээ. Цар тахлаас өмнө манай улс 2019 онд 36 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ хэмжээ 2020 онд 31 сая тонн, 2021 онд 15.9 сая тонн болтлоо буурсан билээ. Энэ онд нүүрсний экспорт 20 сая тонн давах хүлээлттэй байна.

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон Дэд сайд О.Батнайрамдал, Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан, “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, “Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн захирал Б.Түвшинтөгс, “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа тэргүүтэй зочид оролцож байна.

Мөн "Агула Даатгал" компани уг чуулга, үзэсгэлэнд үйл ажиллагаагаа танилцуулан оролцож байна. Мэдээж уул уурхайн салбарт аюулгүй ажиллагаа, түүнд суурилсан даатгалын үйлчилгээ гэдэг нэн тэргүүний шаардлага. "Агула Даатгал" компани байгууллагдаад жил гаруй болж байна. Иншуртек, үр дүнд суурилсан нөхөн төлбөр, эрсдэлийн удирдлага БОНЗ үнэлгээг хийн ажилладагаараа ялгарал үүсгэнэ.

Мөн өнөөдөр маргаашийн уг чуулганд манай үзэсгэлэнгийн хэсэгт Дөрөвдүгээр эмнэлгийн эмч ажиллаж ковидын дараах оношилгоо, эмчилгээний зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх бөгөөд уг үзэсгэлэнгийн үеэр бүүтэд зочилсон хүмүүст хөнгөлөлтийн эрхүүд бэлэглэж байна.

Ширээний теннисний ДАШТ-ийг хаалттай системийн хүрээнд явуулна
Ширээний теннисний ДАШТ-ийг хаалттай системийн хүрээнд явуулна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.