Хичээлийн байрны хана нурсан асуудлаар СЭЗИС-иас мэдэгдэл гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хичээлийн байрны хана нурсан асуудлаар СЭЗИС-иас мэдэгдэл гаргажээ

/2022.09.01/: Сургуулийн барилга нь нурсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн их сургуулиас мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

СЭЗИС-ийн 1956 онд ашиглалтад орсон А байрны нүүрэн хэсэгт урсгал засвар, үйлчилгээ хийх үед 2022 оны наймдугаар сарын 31-ий өдөр нуралт үүссэн.

Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын өгсөн зөвлөмжийн дагуу А байрны дотоод болон гадаад орчны аюулгүй байдлыг цаг алдалгүй хангаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан болно. Нуралтаас шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй болно.

СЭЗИС нь багш, ажилтан, оюутан, зочдын аюулгүй байдлыг хангах үүргээ гүнээ ухамсарлаж, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Сургуулийн үйл ажиллагаа хичээлийн бусад байруудад товлосон хугацаандаа хэвийн явагдана.

Эх сурвалж: СЭЗИС

“Эрдэнэс Тавантолгой” ХК хүний эрхийг дээдлэх сайн туршлагаасаа хуваалцлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК хүний эрхийг дээдлэх сайн туршлагаасаа хуваалцлаа
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.