“Эрдэнэс Тавантолгой” ХК хүний эрхийг дээдлэх сайн туршлагаасаа хуваалцлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК хүний эрхийг дээдлэх сайн туршлагаасаа хуваалцлаа

/2022.09.01/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” чуулга уулзалт 2022 оны наймдугаар сарын 29-нд болж өнгөрсөн.

Уг чуулга уулзалтын үеэр явагдсан “Хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, сайн туршлага” сэдэвт салбар хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайхан оролцож, компанид хэрэгжүүлсэн хүний эрхийн магадлан шинжилгээ болон энэ хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төслийн хүрээнд компанидаа хүний эрхийн магадлан шинжилгээг хийлгэсэн. Үүний дагуу сайжруулалтын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд 12 дугаар сард үр дүнгээ олон нийтэд танилцуулах аж.

Эх сурвалж: ЭТТ

Өнөөдөр “Эх хэлний өдөр”-тохиож байна
Өнөөдөр “Эх хэлний өдөр”-тохиож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.