Ч.Хүрэлбаатар​​​​​​​: Төгрөгийн ханшийн сулрал инфляцад нөлөөлөх гол шалтгаан болж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар​​​​​​​: Төгрөгийн ханшийн сулрал инфляцад нөлөөлөх гол шалтгаан болж байна

/2022.08.31/ Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Монголчуудын өдөр тутмын амьдралд нөлөөлж бодит орлогыг бууруулж байдаг үнийн өсөлтийг хэрхэн шийдвэрлэх талаар ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. Эхний долоодугаар сарын байдлаар инфляцын түвшин 15.7 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар 14.1 хувьтай байна. Энэ хэмжээгээр буурахад мах, хүнсний ногооны үнийн бууралт нөлөөлсөн. Энэ бол улирлын шинж чанартай өөрчлөлт юм. Харин инфляц өсөхөд нөлөөлж буй суурь шалтгааныг судалж үзэхэд, Монгол Улсад төлбөрийн тэнцлийн алдагдал 1,3 тэрбум ам.доллар байна. Өнгөрсөн жилтэй харьцуулж үзвэл 1 тэрбум ам.доллараар нэмэгдчихсэн байна. Төгрөгийн ханшийн сулрал инфляцад нөлөөлөх гол шалтгаан болж байна.

Нэгэнт дэлхий даяар үнийн өсөлт явагдаж байгаа энэ цаг үед бид өөрсдөөс шалтгаалах, зохицуулж болох бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж үнийн өсөлтийг бууруулах ёстой. Үүний хүрээнд тээвэр зуучлалын асуудлууд дээр онцгой анхаарч ажиллана гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.