Монголбанкны Хэлтсийн захирал уу, сүлжээний бизнес сурталчлагч уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкны Хэлтсийн захирал уу, сүлжээний бизнес сурталчлагч уу?

/2022.8.31/ Монголбанкны Хууль эрхзүйн газрын Хэлтсийн захирал А.Туул нь нэгэн сүлжээний бизнесийг монголд нэвтрүүлжээ.

Тэрээр өөрийн сошиал хуудсуудаа бүхэлд нь энэ сүлжээнийхээ бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчлахад зориулдаг.

Монголбанкинд ажилладаг гэж сошиал хуудсан дээрээ бичиж, Монголбанкны логогоор профайлаа бүрдүүлчихээд ийнхүү сүлжээний бизнес сурталчлах нь ёс зүйд үл нийцнэ.

Тэрээр Хууль эрхзүйн Хууль эрхзүйн газрын Хэлтсийн захирал атлаа хуулиа мэдэхгүй гэж баймааргүй. Учир нь Монголбанкны тухай хуульд дараах байдлаар заасан байдаг.

29 дүгээр зүйл. Монголбанкны албан тушаалтны үйл ажиллагаанд хориглох зүйл

1. Монголбанкны албан тушаалтан дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

  • 1/ иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг төлөөлөх;
  • 2/ өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон бусад танил хүмүүст ашигтай давуу байдал бий болгох;

Түүнийг хамтран ажиллагсад нь “Ажлынхаа хажуугаар юу ч хийсэн хүний эрх биз дээ” хэмээн хаацайлж магад. Гэвч А.Туулын фэйсбүүк постуудын цаг, хугацааг харвал ажлын өдрүүдэд, ажлын цагаар сүлжээний бизнесээ сурталчилсан байх нь дийлэнх.

Тэгэхээр төрийн энэ албан тушаалтан Монголбанкны Хэлтсийн захирал уу, эсвэл сүлжээний бизнес эрхлэгч үү.

Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав
Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.