ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев таалал төгслөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев таалал төгслөө

Mikhail Gorbachev, former Soviet president who took down the Iron Curtain,  dies - CNN

/2022.08.31/: 1985-1991 он хүртэл хуучин ЗХУ-ын сүүлчийн удирдагч байсан Михаил Горбачев 91 насандаа таалал төгслөө.

"Михаил Сергеевич Горбачев удаан хугацаанд өвчинтэйгөө тэмцэсний эцэст өнөө орой нас барлаа" гэж Клиникийн төв эмнэлгээс мэдээлснийг РИА Новости мягмар гарагт мэдээлэв.

Тэрээр ЗСБНХУ-д улс төр, эдийн засгийн гол шинэчлэлийг хийж, Хүйтэн дайныг зогсооход томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.

Mikhail Gorbachev | Biography, Facts, Cold War, & Significance | Britannica

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болсон явдалд эмгэнэл илэрхийлсэн тухай Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков РИА Новости агентлагт мэдээлэв.

Горбачев эелдэг, дулаан зангаараа тухайн үед байсан Зөвлөлтийн удирдагчдын хүйтэн хэв маягийг эвдсэн юм.

Тэрээр удирдах ажилдаа орсон цагаасаа эхлэн эрс шинэчлэл хийхийг эрмэлзэж байсан тул түүнийг удирдаж байх үеийн улс төрийн нөхцөл байдал илүү зөөлөн, ардчилсан байдлаар явагддаг байв. Эндээс Горбачёвын эрин үеийн "гласность" (нээлттэй байдал) ба "перестройка" (бүтцийн өөрчлөлт) гэсэн хоёр гол хэллэг гарч ирсэн юм.

"Би эдгээр шинэчлэлийг эхлүүлэхэд намайг чиглүүлэгч од нь цус урсгах биш эрх чөлөө, ардчилал байлаа. Тиймээс ард түмэн хоньчинд хөтлөгдсөн сүрэг байхаа больж иргэн болно" гэж тэрээр хожим нь хэлж байсан юм.

Түүнийг Москва дахь Новодевичий оршуулгын газарт эхнэрийнх нь дэргэд оршуулна гэж Горбачевын сангаас иш татан РИА Новости мэдээллээ.

Эх сурвалж: CNN

ХОМ: Н.Учрал сайд 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай, ЗЭЭЛГҮЙ
ХОМ: Н.Учрал сайд 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай, ЗЭЭЛГҮЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.