/2022.08.30/: УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн нэрийг дэвшүүлж байгааг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулав.
Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.
Эх сурвалж: УИХ