“ТХЗ-ын хэрэгжилтийн үнэлгээ“ үндэсний хэлэлцүүлэг болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ТХЗ-ын хэрэгжилтийн үнэлгээ“ үндэсний хэлэлцүүлэг болж байна

/2022.08.30/: ТХЗ-ын хэрэгжилтийн талаар ИНБ-ын хийсэн үнэлгээг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч улс төрийн болон төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэний төлөөлөлд танилцуулах, нэмэлт мэдээлэл, тайлбар авах зорилготой хэлэлцүүлэг болж байна.

Монгол улс Даян дэлхийд тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх 2030 хөтөлбөрт гарын үсэг зурсан эхний орнуудын нэг юм. 2019 онд ТХЗ-ын хэрэгжилтээр анхны үндэсний сайн дурын илтгэл (ҮСДИ)-ээ НҮБ-ын Дээд түвшний улс төрийн чуулганд танилцуулсан. Улмаар 2023 онд хоёр дахь илтгэлээ танилцуулах юм.

Хоёр дахь ҮСДИ-ийг боловсруулах ажлыг угтан "ТХЗ ба ИНБ" Сүлжээний гишүүн байгууллагууд ТХЗ-ын хэрэгжилтээр хоёр дахь удаагийн нэгдсэн илтгэл боловсруулах ажлаа эхлүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд ТХЗ-ын хэрэгжилтийг A4SD оноогоор үнэлдэг байна.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ийн ТХЗ-ын дэд хороо, ТХ-ийн олон талт зөвлөлийн гишүүд, ЗГХЭГ, төрийн яамд агентлагууд, Үндэсний статистийн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо, орон нутгийн захиргаа, иргэдийн төлөөлөгчдийн хурал, олон улсын хөгжлийн байгууллагууд, улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, иргэдийн бүлгийн төлөөлөл гээд 100 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.

“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг танилцууллаа
“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг танилцууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.