Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нар ирэх сарын 9-нд тулалдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нар ирэх сарын 9-нд тулалдана

/2022.08.22/ Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон Мэргэжлийн холимог тулааны тамирчин З.Шинэчагтга нар 600 сая төгрөгийн бооцоот тулаан хийхээр болсон билээ.

Тэгвэл тус тулааны тов гарч, хоёр тамирчин ирэх есдүгээр сарын 9-ний өдрийн 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд халз тулалдах болсноо мэдэгдлээ.

Тулааны тов гарсны дараа З.Шинэчагтга,

-Тулааны тов албан ёсоор гарлаа. Чамд хүн басах ямар байдгийг энэ өдөр мэдрүүлэх нь миний тэр өдөр хүртэлх зорилго. Харин чи хэлсэндээ ард түмний нүдэн дээр намайг зодох гэж хичээдэг юм шүү. Амжилт хүсье, чамд гэжээ.

Харин үүний хариуд Э.Цэндбаатар,

-З.Шинэчагтгаа би чамайг басаагүй. Зүгээр л чадахгүйг чинь мэдэж байна. Олон юм ярилгүй, тулаан дээр уулзъя. Чамайг зодъё гэсэн болохоос хэрүүл хиймээргүй байна хэмээн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

4 цаг үргэлжлэх тулааны тасалбар 60,000 төгрөг, 70,000 төгрөг, 80,000 төгрөг, 200,000 төгрөг, 300,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа ажээ.

Улсын аварга О.Хангай 6 тонн тарвасаар иргэдийг дайлжээ
Улсын аварга О.Хангай 6 тонн тарвасаар иргэдийг дайлжээ
 
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүй
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.