ВИДЕО: Боомтын сэргэлтийн ажлуудыг хэрхэн хийж байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Боомтын сэргэлтийн ажлуудыг хэрхэн хийж байна вэ?

/2022.08.19/: Монгол Ардын нам 30 дахь Их хурлаараа эдийн засгийн Шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлж, зургаан зорилт дэвшүүлсэн.

Энэ бол Монгол Улсын Их Хурлаар батлагдсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилготой.

Энэхүү зорилтуудад эрчим хүч, боомт, ногоон хөгжил, аж үйлдвэржилтийн сэргэлт, мөн хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зэрэг асуудлууд багтсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 боомт дээр биечлэн ажиллаж, асуудлуудыг шийдвэрлэжээ.

Үүнд:

  • 14 жил гацсан Гашуунсухайт боомтын хил холболтын цэгийг БНХАУ-ын талтай тохиролцсон. Тус боомтод чингэлэг тээврийн терминал ашиглалтад орж, жолоочгүй AGV технологи нэвтэрсэн.
  • Шивээхүрэн боомтын өргөтгөлийн ажил энэ оны есдүгээр сард дуусна.
  • Экспортьн 3 дахь гарц Ханги-Мандалын боомтын бүтээн байгуулалт эхэлсэн. Төмөр зам энэ оны аравдугаар сард ашиглалтад орно.
  • Чойбалсан- Хөөт-Бичигт чиглэлийн 415 км төмөр замын ажил эхэлсэн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Эх сурвалж: ЗГ

Өнөөдөр XMF-д дуулах LIL PUMP гэж хэн бэ?
Өнөөдөр XMF-д дуулах LIL PUMP гэж хэн бэ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.